Лекц№3 Карбон хүчил 2-р анги
Нүүрсустөрөгчийн нэг буюу
хэд, хэдэн устөрөгчийн атом нь карбоксиль бүлгээр халагдахад үүссэн нэгдлийг карбон хүчил гэнэ.

Карбаксиль бүлгийн тооноос нь
хамааруулж нэг, хоёр, олон суурьт карбон
хүчил гэж ангилна.
Нэршил: Энгийн
бүтэцтэй карбон хүчлүүдэд түүхэн нэршлийг маш өргөн хэрэглэдэг. ЮПАК нэршлээр
нэрлэхдээ – COOH бүлгийг агуулсан нүүрстөрагчийн хамгийн
урт хэлхээг сонгож – COOH бүлгээс эхлэн дугаарлана. Харгалзах
нүүрстөрөгчийн нэрийн ард хүчил гэсэн үг нэмж нэрлэнэ. Жнь:
2CH3 1COOH-
этан хүчил (цуугийн хүчил)

CH3
Хоёр суурьт карбон хүчлийг
нэрлэхэд дихүчил гэсэн үг нэмнэ.
HOOH – COOH этан хүчил (хурган чихний хүчил)
Физик
шинж: Хурц үнэртэй өнгөгүй,
дэгдэмхий шингэн, усанд сайн уусдаг,
tбуц = 1010C. Арьсан дээр тусвал түлэх
аюултай
Хими
шинж чанар: ихэнх органик хүчлүүд нь эрдсийн хүчлүүдтэй
харьцуулахад сул хүчил юм. Усан уусмалдаа диссоциацид орно.
1. Карбон хүчлүүд
нь идэвхитэй металл, оксид, гидроксид, илүү сул хүчлийн давсуудтай урвалд орно.
....
2. Карбоксиль
бүлгийн нөлөөгөөр α нүүрстөрөгч дээрх
устөрөгчийн атом илүү хөдөлгөөнтэй болно. Иймд радикалаар хялбархан
халагдана.

3. Карбон хүчлүүд
спирттэй урвалд орж ус ялгаруулан нийлмэл эфир үүсгэдэг. Урвал хүчлийн
оролцоотой явагдах ба этерификацийн урвал гэнэ.

4. Карбон хүчлүүд
фосфорын галогенидтэй урвалд орж галоген ангидридыг үүсгэдэг.
No comments:
Post a Comment