Thursday, March 12, 2020


2-р анги                                                                                                         Лекц 5
МАКРОМОЛЕКУЛ  НЭГДЭЛ
Ханаагүй нүүрсустөрөгч полимержих урвалд орж том молекулт нэгдэл үүсгэдэг тухай бид дээр үзсэн.
Молекул масс нь хэдэн арван мянгаас саяар илэрхийлэгдэх нэгдлийг макро молекулт нэгдэл буюу полимер гэнэ.
Ихэнх полимерийн молекуо  олон дахин давтагдан орсон бүтцийн нэгдлүүдээс тогтдог.
Жнь: полиэтилен ба полихлорвинилийн молекулын
Бүтцийн нэгжүүд нь      ба
томъёогоор илэрхийлэгдэнэ.Том молекулд олон дахин давтагдаж орж байгаа бүлэг атомыг бүтцийн нэгж гэж нэрлэнэ. Полимержих урвалд орж полимерийг үүсгэж байгаа бага молекулт нэгдлийг мономер гэнэ. Жнь: хлортвинилийн полимержилтээр полихлорвинил гэдэг полимер үүсэх учраас хлорт винил нь мономер гэж нэрлэгдэнэ:
Иймд полимерийн бүтцийн нэгж бол мономерийн үлдэгдэл юм. Том молекул дахь бүтцийн нэгжийн тоог (n) полимержилтийн зэрэг гэнэ.Том молекулт нэгдлийг полимержих урвалаас гадна поликонденсацийн урвалаар гарган авдаг.
v  Хоёр буюу хэд хэдэн янзын мономерын хоорондын харилцан үйлчлэлээр бага молекулт нэгдэл ялгарч полимер нэгдэл үүсэх урвалыг поликонденсацийг урвал гэнэ.
Полимерийн шинж чанар: Бага молекулт бодисын хайлах, буцлах температур бусад тогтмолууд нь тодорхой нэг тоогоор илэрхийлэгдэгддэг.Ихэнх полимер уусах чанар муутай, уусмал нь өтгөн зуурамтгай байдаг.
v  Механик бат бөх чанар сайтай,химийн бодисын нөлөөлөлд тэсвэртэй нягт багатай (хөнгөн) байдаг нь полимерийн онцлог шинжүүд юм. Хэрэглээний ийм сайн чанаруудтай учраас полимерийг орчин үед маш өргөн хэрэглэж байна. Манай эринийг полимерийн үе гэдэг нь ч санамсаргүй хэрэг биш. Том молекулт нэгдэл дэх молекул хоорондын харилцанүйлчлэл бага молекулт нэгдлийнхээс хавьгүй хүчтэй байдаг.
v  Полимерийг гарал үүслээр нь байгалийн ба химийн гэж ангилна. Бидний дээр үзсэн цардуул, эслэг, уураг зэрэг том молекулт бодисууд бол байгалийн полимер болно. Химийн аргаар гаргасан полимерийг зохиомол ба нийлэг гэж ангилна. Байгалийн том молекулт нэгдлийг химийн аргаар боловсруулж гарган авсан материалыг зохиомол полимер гэнэ. Мод хөвөнгийн эслэгийг боловсруулж гарган авдаг ацетатын мяндас бол зохиомол полимерийн нэг төлөөлөгч юм.
v  Химийн нийлэг аргаар гаргаж авдаг полиэтилен, проливинилхлорид зэрэг нь нийлэг полимер болно.Мөн полимерийг физик шинж чанар, хэрэглээ зориулалтаар нь хуванцар, мяндас, каучук гэж ангилна.


2-р анги Лекц №4
Нийлмэл эфир  R-C-OR’
(Энгийн эфирR-O-R’)
Нэршил: Нийлмэл эфирийг ихэвчлэн хүчлийн давс мэтээр үзэж нэрлэдэг. Жнь:
H-C- OOCH3                 CH3COOC2H5                              CH3COOC5H11
Шоргоолжны хүчлийн              цууны хүчлийн                                  цууны хүчлийн 
Метилийн эфир                       этилийн эфир                                      амилын эфир
 Физик шинж: Усанд муу спиртэнд сайн уусдаг. Ихэнх нийлмэл нийлмэл эфирүүд нь жимсний үнэртэй байдаг.
Хими  шинж:
1.      Гидролизод орно.          H2SO4
CH3 -COOC2H5   + H2O                      CH3COOH + C2H5OH
2.      Шүлттэй (саванжих урвал)урвалд орно.
CH3 COO-C2H5   + NaOH  CH3COONa + C2H5OH
Гарган авах: Спирт ба хүчлээс эфиржих урвалаар гарган авна.
                                                                    H2SO4
1. CH3COOH + C2H5OH                   CH3 -COOC2H5   + H2O (этилацетат)
2. C2H5OH + H2SO4 C2H5O – SO2-O C2H5  + 2 H2O (диэтилсульфат)
3. C2H5OH + HNO3 C2H5O – NO2  +  H2O (этилнитратфат)
4. Байгалийн эх булаг. Байгальд өндөр молекулт хүчил спиртээс үүссэн нийлмэл эфир тохиолдох бөгөөд үүний нэг нь лав (воск)юм. Лавын найрлаганд C24 – C32 хүчил бүхий,  C14 – C30 спирт оролцдог.





Лекц№3                                 Карбон хүчил              2-р анги
Нүүрсустөрөгчийн нэг буюу хэд, хэдэн устөрөгчийн атом нь карбоксиль бүлгээр халагдахад үүссэн нэгдлийг карбон хүчил гэнэ.
 буюу COOH бүтэцтэй  функциональ бүлгийн карбоксиль бүлэг гэнэ.
Карбаксиль бүлгийн тооноос нь хамааруулж  нэг, хоёр, олон суурьт карбон хүчил гэж ангилна.
            Нэршил: Энгийн бүтэцтэй карбон хүчлүүдэд түүхэн нэршлийг маш өргөн хэрэглэдэг. ЮПАК нэршлээр нэрлэхдээ – COOH бүлгийг агуулсан нүүрстөрагчийн  хамгийн  урт хэлхээг сонгож  – COOH бүлгээс эхлэн дугаарлана. Харгалзах нүүрстөрөгчийн нэрийн ард хүчил гэсэн үг нэмж нэрлэнэ. Жнь:
 2CH3 1COOH- этан хүчил (цуугийн хүчил)
3CH3- 2CH - 1COOH 2 – метилпропан хүчил
              CH3
Хоёр суурьт карбон хүчлийг  нэрлэхэд дихүчил гэсэн үг  нэмнэ.
HOOH – COOH этан хүчил (хурган чихний хүчил)
Физик шинж:  Хурц үнэртэй өнгөгүй, дэгдэмхий шингэн, усанд сайн уусдаг,
tбуц = 1010C. Арьсан дээр тусвал түлэх аюултай
Хими шинж чанар: ихэнх органик хүчлүүд нь эрдсийн хүчлүүдтэй харьцуулахад сул хүчил юм. Усан уусмалдаа диссоциацид орно.
1.      Карбон хүчлүүд нь идэвхитэй металл, оксид, гидроксид, илүү сул хүчлийн давсуудтай урвалд орно.
....
2.      Карбоксиль бүлгийн нөлөөгөөр α нүүрстөрөгч дээрх  устөрөгчийн атом илүү хөдөлгөөнтэй болно. Иймд радикалаар хялбархан халагдана.
CH3COOH + CI2          CICH2COOH + HCI монохлорцууны хүчил
3.      Карбон хүчлүүд спирттэй урвалд орж ус ялгаруулан нийлмэл эфир үүсгэдэг. Урвал хүчлийн оролцоотой явагдах ба этерификацийн урвал гэнэ.
CH3COOH + HOC2H5                    CH3COO C2H5 + H2O
4.      Карбон хүчлүүд фосфорын галогенидтэй урвалд орж галоген ангидридыг үүсгэдэг.


         2-р анги                                                         Лекц№2    
АЛЬДЕГИД  БА КЕТОН 





2-р анги     
Лекц №1  Хүчилтөрөгч  агуулсан органик нэгдэл
Спирт:
CnH2n+1 OH (R-OH) гэсэн ерөнхий томъёотой. Нэршил. ЮПАК-аар гидроксил бүлэг ойр байгаа нүүрстөрөгчийн  атомаас эхлэн дугаарлаж ол дагавар залгана. Спиртийн карбинолтай (-C-OH) холбогдсон радикалын тоогоор нь анхдагч,хоёрдогч гэж ангилна.
CH34 -CH23- CH2- CH31   хоёрдогч бутилын спирт буюу бутанол-2
                     ОН
1.      Нэг атомт: Зөвхөн нэг гидроксил бүлэг агуулсан СН3ОН метанол.
2.      Хоёр атомт: Хоёр ОН бүлэг агуулсан CH2-ОН этиленгликоль
                                                                 CH2-ОН
3.      Гурван атомт: 3 ОН бүлэг агуулсан. CH2 –CH- CH2 глицерин
                                                                ОН   ОН  ОН
Физик шинж:  С12 хүртэл шингэн, С12 – аас дээш хатуу, спиртүүд нь уснаас хөнгөн, усанд уусдаг.
Нэг атомт ханасан спиртийн гомолог эгнээ
Спиртийн нэр
Томъёо
Буцлах t0,,C
Хайлах t0,,C
Нягт, г\см3
Метилийн(метанол)
СН3ОН
64,7
-97,1
0,79
Этилийн (этанол)
С 2Н5ОН
78,3
-110,5
0,79
Пропил (пропанол)
С 3Н7ОН
97,2
-127
0,80
Бутилын(бутанол-1)
С 4Н9ОН
117,9
-89,6
0,81
Амилын (пентанол-1)
С 5Н11ОН
137,8
-78,2
0,81
Гексилийн(гексанол-1)
С 6Н13ОН
155,7
-51,6
0,82
Гептилийн(гептанол-1)
С 7Н15ОН
176,3
-35,2
0,82
Октилийн(октанол-1)
С 8Н17ОН
194,5
-14,0
0,83
Нонилийн(нонанол-1)
С 9Н19ОН
213,5
-5,0
0,83
Децилийн(деканол-1)
С 10Н21ОН
231,0
+7,0
0,83

    Электроны томъёо
Хими шинж: Металлтай (Na, K) 2C2H5OH + 2 Na = 2C2H5ONa + H2
                                                                                 Алкоголят натри
Алкоголятууд нь усаар үйлчилэхэд амархан задардаг.
C2H5ONa + H2O          C2H5OH + NaOH
2. Шүлттэй урвалд орно. C2H5OH + NaOH= C2H5ONa + H2O
3.  Исэлдэх C2H5OH + [O] 
4.Шатах 2 CH3OH + 3O2                2CO2 +4H2O
Метилийн спирт CH3OH (Метанол, модны спирт) өнгөгүй шингэн, маш хортой.
Хэрэглэх: Уусгагч,шувууны өсөлтийг түргэтгэх чухал амин хүчил болох метионинг синтезлэх, эм будаг, үл хөдлөх шингэн, формальдегидын хуванцар үйлдвэрлэхэд хэрэглэнэ.
Этилийн спирт C2H5OH Өнгөгүй шингэн, tбуц= 78.30С, гэрэлтэй дөл гарган шатдаг.
Гарган авах: 1. Сахарлаг бодисыг исэлдүүлж
2. Мод           глюкоз            спирт
3. Гидратациар 
Хэрэглэх: Уусгагч,эмнэлэг гоо сайхны бэлдмэл, лакны үйлдвэр болон синтезийн каучук, пластмасс, будагч, диэтилийн эфир, цууны хүчлийн синтезэд хэрэглэнэ.