Monday, November 30, 2020

Бие даалт: Химийн тэнцвэр

Сайн байна уу?
"Химийн тэнцвэр" сэдвээр бие даалтаа хийж оноогоо дүгнүүлнэ үү?

Жич: Лекцээ уншиж, ойлгосноо 5-8 минутанд багтааж, видео бичлэг хийж ангийн групптээ байршуулах.


 

Хүний хөгжил, харилцааны ёс зүйн хичээлийн 30 онооны сорил https://forms.gle/b6WLkz2MFCCgqL3Z9

 https://forms.gle/b6WLkz2MFCCgqL3Z9

Химийн энергийн сэдвийн хүрээнд бататгах хичээлээр дүгнэх хичээл, УПК-ийн 1-р ангийн сурагчдад зориулав. https://forms.gle/kPZp6vw2e9Wcpd947

  Химийн энергийн сэдвийн хүрээнд дүгнэх хичээл, УПК-ийн 1-р ангийн сурагчдад зориулав.

https://forms.gle/kPZp6vw2e9Wcpd947


Жиших даалгавар

1.      Урвалын  дүнд ялгарсан энергийн хэмжээг тэгшитгэлд ямар тэмдгээр тэмдэглэдэг вэ?

а. +             б. –        в =   г. <

2.      Урвалын дүнд шингээсэн энергийн хэмжээг тэгшитгэлд ямар тэмдгээр тэмдэглэдэг вэ?

а. +             б. –        в =   г. <

3.      Термохимийн үндсэн хуулийг хэн нээсэн бэ?

а. А.М.Ломносов             б. А.Л.Лавуазье                               в Г.И.Гесс                                     г. Д.Гиббс

4.      Дараах тэгшитгэлүүдийн аль нь термохимийн тэгшитгэл вэ?

а. 2Ca + O2= 2СаО                      б. 2Н2О = 2Н2 + O2   

в NaOH + HCI = NaCI + Н2О                                                               г. 2Н2О = 2Н2 + O2 - Q    

5.      Fe(хат) + S(хат) = FeS(хат) + 96 кДж энэ ямар урвал вэ?

а.эндотерм          б. задрах       в экзотерм  г.нэгдэх

6.      СаСО3 = СаО + СО2 – 145 кДж энэ ямар урвал вэ?

 а.эндотерм          б. задрах       в экзотерм  г.нэгдэх

7.      Үүсэхийн стандарт дулаанаар урвалын дулааны эффектийг аль томъёогоор тооцоолох вэ?

            а. Hурвал  =үүс) бүт- үүс)Эхний  

                б. Hурвал  =үүс) Эхний - үүс) бүт

            в.аль аль нь               г. Аль нь ч биш

8.      Шатахын стандарт дулаанаар урвалын дулааны эффектийг аль томъёогоор тооцоолох вэ?

а. Hурвал  =шат) бүт- шат)Эхний   б. Hурвал  =шат) Эхний - шат) бүт

            в.аль аль нь               г. Аль нь ч биш

9.      7г төмрийн хүхэртэй нэгдэх үед 12.1кДж дулаан ялгарчээ. Хүхэрт төмрийн үүсэхийн дулааныг ол.

а. 96кДж\моль            б.96,8 кДж\моль                     в.968 кДж\моль                                 г. 484 кДж\моль           

10.  Стандарт нөхцөлд үүсэхийн дулаан нь тэгтэй тэнцүү бодисын томъёог ол.

      а. HF(хий)            б. HF(шин)           в N2(хий)     г. H2O(хий)           

 

Thursday, March 12, 2020


2-р анги                                                                                                         Лекц 5
МАКРОМОЛЕКУЛ  НЭГДЭЛ
Ханаагүй нүүрсустөрөгч полимержих урвалд орж том молекулт нэгдэл үүсгэдэг тухай бид дээр үзсэн.
Молекул масс нь хэдэн арван мянгаас саяар илэрхийлэгдэх нэгдлийг макро молекулт нэгдэл буюу полимер гэнэ.
Ихэнх полимерийн молекуо  олон дахин давтагдан орсон бүтцийн нэгдлүүдээс тогтдог.
Жнь: полиэтилен ба полихлорвинилийн молекулын
Бүтцийн нэгжүүд нь      ба
томъёогоор илэрхийлэгдэнэ.Том молекулд олон дахин давтагдаж орж байгаа бүлэг атомыг бүтцийн нэгж гэж нэрлэнэ. Полимержих урвалд орж полимерийг үүсгэж байгаа бага молекулт нэгдлийг мономер гэнэ. Жнь: хлортвинилийн полимержилтээр полихлорвинил гэдэг полимер үүсэх учраас хлорт винил нь мономер гэж нэрлэгдэнэ:
Иймд полимерийн бүтцийн нэгж бол мономерийн үлдэгдэл юм. Том молекул дахь бүтцийн нэгжийн тоог (n) полимержилтийн зэрэг гэнэ.Том молекулт нэгдлийг полимержих урвалаас гадна поликонденсацийн урвалаар гарган авдаг.
v  Хоёр буюу хэд хэдэн янзын мономерын хоорондын харилцан үйлчлэлээр бага молекулт нэгдэл ялгарч полимер нэгдэл үүсэх урвалыг поликонденсацийг урвал гэнэ.
Полимерийн шинж чанар: Бага молекулт бодисын хайлах, буцлах температур бусад тогтмолууд нь тодорхой нэг тоогоор илэрхийлэгдэгддэг.Ихэнх полимер уусах чанар муутай, уусмал нь өтгөн зуурамтгай байдаг.
v  Механик бат бөх чанар сайтай,химийн бодисын нөлөөлөлд тэсвэртэй нягт багатай (хөнгөн) байдаг нь полимерийн онцлог шинжүүд юм. Хэрэглээний ийм сайн чанаруудтай учраас полимерийг орчин үед маш өргөн хэрэглэж байна. Манай эринийг полимерийн үе гэдэг нь ч санамсаргүй хэрэг биш. Том молекулт нэгдэл дэх молекул хоорондын харилцанүйлчлэл бага молекулт нэгдлийнхээс хавьгүй хүчтэй байдаг.
v  Полимерийг гарал үүслээр нь байгалийн ба химийн гэж ангилна. Бидний дээр үзсэн цардуул, эслэг, уураг зэрэг том молекулт бодисууд бол байгалийн полимер болно. Химийн аргаар гаргасан полимерийг зохиомол ба нийлэг гэж ангилна. Байгалийн том молекулт нэгдлийг химийн аргаар боловсруулж гарган авсан материалыг зохиомол полимер гэнэ. Мод хөвөнгийн эслэгийг боловсруулж гарган авдаг ацетатын мяндас бол зохиомол полимерийн нэг төлөөлөгч юм.
v  Химийн нийлэг аргаар гаргаж авдаг полиэтилен, проливинилхлорид зэрэг нь нийлэг полимер болно.Мөн полимерийг физик шинж чанар, хэрэглээ зориулалтаар нь хуванцар, мяндас, каучук гэж ангилна.